Saturday, August 14, 2010
Миний блогт тавтай морилно уу?
Энэ блогийг би аль 2006 оны 12-р сард нээсэн боловч хичээл сургууль, өдөр тутмын ажил, амьдралдаа дарагдаад юу ч нэмж амжилгүй өдий хүрчээ. Хааяа нэг орж, санаа бодлоо, үзэж дуулснаасаа бичье гэж бодтол блогтоо орох нууц үгээ, бас ямар имэйл хаягаараа бүртгүүлснээ санахгүйн улмаас бүтэлгүйтсээр өнөөдрийг хүрлээ. Хувийн болон хувьсгалын тав зургаан янзын имэйл хаягийг замбараатай зөв хэрэглээчээ гэж нөхөр маань надад зөвлөлөө. Өнөөдөр миний төрсөн өдөр. Төрсөн өдрөөрөө ингээд оролдож оролдож хэдэн жилийн өмнө нээгээд орхисон блогтоо бичлэгээ үргэлжлүүлэх боломж олдсонд ихэд бэлгэшээж байна. Амьдралаас үзэж харж,суралцаж мэдэрч буй ажиглалтуудаа сэтгүүл зүй, боловсрол, соёл, Америкт амьдрахуй зэрэг хэд хэдэн гол сэдвээр бичихээр төлөвлөж байна. Мөн өөрийн өмнө хэвлүүлж бичсэн мэдээлэл, материалуудаа энд тавих болно. Тухайн үед бичиж байсан материалууд түүхийн нэг зурвас үеийн илрэл болдог тул хэзээ ч хуучрахгүй сонин материал болох болов уу. Уншигч таныг миний блогийн байнгын уншигч байж,санал бодлоо олон сэдвээр хуваалцана гэдэгт итгэж байна!
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Сайн байна уу?
Сая гүүгль-ээр материал хайж байгаад чинии блогийг олж үзлээ. Сонирхолтой мэдээлэл танилцуулсанд баярлалаа. Сонин кино байна. Судалгааны ажлаасаа тавиарай.
А.Оюунгэрэл
Post a Comment